энэ рүү орж үзнэ үү
mn.wikipedia.org/wiki/Түрэг
mn.wikipedia.org/wiki/
news.gogo.mn/r/20735
kalukaa.blogspot.com/2011/07/blog-post_17.html
tureg
Tuesday, February 26, 2013
Friday, February 15, 2013
Түрэгийн талаар
Түрэгийн гарал үүсэл
VII Зууны үеийн бунхант булшны олдвор бүхий үзэсгэлэн нээгдлээ
Монголын уран зургийн галарейд өнөөдөр “Хархорум” музей, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн хамтран VII зууны Түрэгийн язгууртны эд өлгийн зүйл, газрын зураг, хэвлэмэл, хуулбар зургуудаар “Эртний нүүдэлчдийн урлагийн галерей” нэртэй үзэсгэлэн гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд өнгөрсөн жил Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евро-Азийн их сургуулийн Түрэг-Алтай судлалын төвийн хамтарсан судалгааны ажлын үр дүнд илэрсэн нүүдэлчдийн язгууртны томоохон хэмжээний бунхант булшнаас олдсон олдворуудыг дэлгэн тавьсан аж.
Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч доктор профессор А.Очир “Өнгөрсөн оны 7-10 дугаар сард Булган аймгийн нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газраас археологийн малталт хийсэн аж. Бунхны үүдэвч нь 42 м урт, 180 см өргөн, бунхан нь 7.5 м гүн, үүдэвчний хоёр хана болон бунхны хананд 40 гаруй ханын зурагтай бунхан олдсон бөгөөд Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй олдвор юм байна. Тус бунхнаас нийт 550 гаруй олдвор олдсон бөгөөд тэдгээрээс алтан эдлэл 150 орчим, модон эдлэл 110 гаруй, төмөр хүрэл, 17, мөнгөн эдлэл 12 ширхэг олдсон бөгөөд харьцангуй сайн хадгалагдсан байсан” гэв.


-Шороон бумбагарын орд илр үүлсэн гэсэн. Хэдий үеийн дурсгал байна вэ?-Өнгөрсөн онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евразийн их сургуулийн Түрэг-алтай судлалын төвийн хамтарсан судалгааны багийнхан Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газарт археологийн малтлага хийж, эртний нүүдэлчдийн язгууртны иж бүрэн бунхант булшийг олж илрүүлсэн. Бид үүнийг VII зууны Түрэгийн үеийн дурсгал гэж үзэж байгаа. Өмнө нь эндээс ийм төрлийн дурсгал олдож байгаагүй учраас судлаач, эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа.
-Олдворуудыг одоо хаана хадгалж байгаа бол?-Бунхан дотроос 550 орчим олдвор гарсан. Үүнээс алтан эдлэл 150, шавар эдлэл 80 орчим, бусад нь модон, хүрэл, төмөр эдлэл байсан. Бунханд нэг эрэгтэй хүний шарил байсан. Талийгаачийг чандарлаад, чандрыг нь торгон уутанд хийж үлдээсэн байна лээ. Эдэлж хэрэглэж байсан зүйлүүдээс нь харахад тухайн үедээ хаан, ханхүү байсан нь илэрхий байгаа. Алтан титмийг шарилынх нь хажууд хугалж хийсэн нь үүнийг илтгэнэ. Энэ дурсгал VII зууны нүүдэлчдийн гадаад харилцааг онцгой илэрхийлж байгаа. Тухайлбал, талийгаачийн чандрын доод талд торгонд боосон алт, мөнгө, хүрэл гээд нийт 150 орчим зоос байсан. Эдгээр зоосны дийлэнхийг нь Константинополь хотод хийсэн байна лээ. Зарим зоос нь өлгөх, зүүхэд зориулсан сэнжтэйгээс гадна дээрээ ямар нэгэн дүрслэлтэй байсан. Мөн эртний Византи улсын ихэс язгууртнуудыг дүрсэлсэн зоос ч байна билээ. Бас зарим зоосон дээр галын тахилгыг дүрсэлсэн нь Манийн шашны голлох зан үйлийн нэг юм. Тухайн үеийн Түрэг угсаатны зарим нүүдэлчний дунд уг шашин тодорхой хэмжээгээр нэвтэрч, ертөнцийг үзэх үзэл, оршуулгын ёсонд нөлөөлж байсан нь эндээс харагдаж байгаа.
-Дээрх олдворуудын заримыг нь сэргээн засах байх, тийм үү?-Өнгөрсөн жил Япон улсын Сумитомо санд энэ дурсгалыг сэргээн засах талаар бид төсөл бичсэн. Энэ оны дөрөвдүгээр сард уг дурсгалыг сэргээхэд дэмжлэг үзүүлэх талаар хариу ирсэн. Олдворуудыг Хархорум музейд хадгалж байгаа. Энэ музейд төвлөрүүлж, соёлын өвийг сэргээн засах ажлыг хийж байна. Цаашид дурсгалуудыг музейн үзмэр болгох байх. Харин ханын зургуудыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
-Юнеско-гийн эрдэмтэд ирж судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?-БСШУЯ-ны (хуучин нэрээр) урилгаар Юнескогоос мэргэжилтнүүд ирж, Шороон бумбагарын бунхант тосгонд тав хоног ажилласан. Цаашид хэрхэн хамгаалах, хүмүүст яаж үзүүлэх талаар дүгнэлт гаргаж, бидэнд хариу ирүүлэхээр болсон. Одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна. Маш ховор, эртний дурсгал учраас сайн харж хамгаалах ёстой гэж тэд зөвлөсөн. Одоо тэнд ханын 40 орчим зураг бий. Энэ зургууд өмнө нь судлагдаж байгааг үй юм билээ. Үүнийг хэрхэн ашиглах тухай заавар зөвл өмж ирсний дараа Ажлын хэсэг хуралдах юм. Бунхныг одоогоор БСШУЯ-ны Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд хариуцаж байгаа. Өмнө нь судлаачид Баруун Түрэгийн хант улс дундад Азийн орнууд, Византитай харилцаж байсныг тогтоосон байдаг юм. Харин одоо илрээд буй Улаан хэрмийн шороон бумбагарын малтлага судалгааны явцад илэрсэн олдворуудыг харахад Зүүн Түрэгийн захиргаанд байсан нүүдэлчид ч VI-VII зуунд Дундад Ази, Бага Азитай харилцаатай байсныг гэрчилж буй юм. Бас солонгосуудын өвөг дээдэс Мохю, Хятадын Тана улстай харилцаж байсан баримт ч бий.

-Ийм олдвор байгааг анх яаж мэдсэн бэ?-Би 2001 онд судалгаа хийж байхдаа энэ дурсгалыг анх олж харсан юм. Газрын хөрснөөс дээш дөрвөн метр өндөр шороон тойруулга байсан. Ийм дурсгал юу байж болох талаар нэлээд судалгаа хийж, БНСУ, ОХУын Алс Дорнодод Хидан, Зүрчидийн үеийн олдворыг очиж үзсэн. Тэдгээрийг судалсан эрдэмтэдтэй уулзаж, малтлага хийсэн судалгаатай нь танилцсан юм. Ингээд 2009 онд энэ дурсгалыг малтах арга зүйг боловсруулсан. Арга зүйг боловсруулахын өмнө энэ юу байж болохыг бичих ёстой байсан учир эртний нүүдэлчдийн булш бунхан гэж тодорхойлсон. Олон улсын туршлагыг судалж байгаад булшны үүдэвчийг нь олж малтахаар болсон юм. Үүдэвч нь 42 метр урт, 180 см өргөнтэй байсан. Орчин үед археологийн ухаанд тохиолдлын малтлага гэж байхгүй болсон. Эхлээд заавал урьдчилж судалгаа хийж байгаа





















Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл номоосАян дайн552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Tүрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Tүрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.
Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.
Түрэгүүд нь Жужань улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жужаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас хойд хятадын Тоба вэй улс их хэрэг болсон юм. Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж жужаний үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов.
Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрчхоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм
Түрэгийн Аж ахуй
Subscribe to:
Posts (Atom)